МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн П.Анужин тойрогтоо ажиллаж байна
2021.11.10
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн П.Анужин тойрогтоо ажиллаж байна

Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон П.Анужин гишүүн монгол хүний эрдэнэт амь, эрүүл мэндийн төлөө дуу хоолойгоо өргөж, эл салбарт гол анхаарлаа хандуулан ажилладаг. Үүний хүрээнд гишүүн хэд хэдэн ажлыг санаачилж, эмнэлгийн байгууллагуудад дэмжлэг үзүүлж байгаа юм.

Тухайлбал дүүргийнхээ VII, XXX, XXI хорооны өрхийн эмнэлэгүүдэд нийт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гурван авто машин хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүн П.Анужин машин хүлээлгэж өгч буй нь 

 Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Партизан болон XXI хорооны Эрүүл мэндийн төвд хүчил төрөгч өтгөрүүлэгчийг хүлээлгэн өгсөн байна. Ковидын халдвараар өвчилж, хүчил төрөгчийн дутагдалд орсон өвчтөнд хүчил төрөгч нөхөх зориулалттай дээрх төхөөрөмж нэн шаардлагатай байсан юм. Ийнхүү хотоос зайтай орших Партизан хорооны иргэдийн тулгамдсан асуудлыг шийджээ.Тэрбээр “Машин, текник хэрэгслийн гачигдлаас үүдэн эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ гэр хорооллын айлуудад тухай бүрд нь хүрч чаддаггүй. Амаргүй үед ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсож буй та нарынхаа нөр их сэтгэл, зүтгэлд талархаж, энэхүү машиныг бэлэглэж байна” хэмээжээ.

Партизаны хорооны эрүүл мэндийн төв эмч нар

Мөн гишүүний санаачлагаар Өнөр хорооллын 17-р хорооны байр дундын талбайн тохижилтын ажлыг эхлүүлсэн. Тус хорооны нярай хүүхэдтэй ээж нараас “Гадаа салхилах талбай, суух тухтай суудал, сүүдрэвч, хүүхдийн чанартай тоглоом хэрэгтэй гэх санал удаа дараа ирж байжээ. Иргэдийн хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэж буй тохижилтын ажлын явцтай гишүүн танилцсан бөгөөд уг ажил удахгүй дуусах аж.

Гишүүн дүүргийнхээ залуу багш нарыг “Сүлд” уран зургийн галерейд урьж, хүүхэд бүрт буй нандин чанарыг олж нээх тухай, ковидын дараах хувь хүн, ухамсрын шинэчлэлийн талаар ярилцжээ.

П.Анужин гишүүн Сонгинохайрхан дүүргийн залуу багш нарын хамт 

 

ШИНЭ МЭДЭЭ