МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.11
Улстөр

Б.Баттөмөр: Хөгжие гэвэл шинэ эдийн засгийг загварыг гаргаж ажиллах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Хийх ажил зөв,бүтэц бүрэлдэхүүнээ зөв хийхгүй бол хуучин алдаа давтагдана. Гол хараа нь Алсын хараа-50, хөгжлийн загвар гэж харж байна. Энэ бас зөв. Эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чадвараараа Азид тэргүүлнэ гэсэн зорилт тавьсан. Гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх, бас 2020-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ мөн гаргасан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 500 гаруй Хөгжлийн баримт бичиг гаргасан хэд нь биелсэн бэ? гэдэг асуудалтай байна. Хөгжлийн баримт бичгээ дүгнэж чаддаггүй. Үүний нэг жишээ бол Тогтвортой хөгжил 2030. Нэг ч зорилго биелээгүй.

Энэ яамны бүтцэд баялгийн менежмент хийх бүтэц байна уу? Монголтой хил залгаа Казахстан улс олборлосон баялагт 40-50 хувийн татвар оногдуулж байхад манайх 10 хувийн татвар ногдуулж байх жишээтэй. Гүйх гүйдлийн зөв гаргах хэрэгтэй. Дэлхийн эдийн засагт байгалиас олж байгаа өгөөж 130 Их наяд доллар болж байна. Байгаль дэлхий хөгжлийн цусан хангамж болж байна. Энэ яамд татварын шаталсан тогтолцоог гаргаж өгөх хэрэгтэй. Дэлхийн чиг хандлагыг харж ажиллах ёстой.   Хөгжие гэвэл шинэ эдийн засгийг загварыг гаргаж ажиллах шаардлагатай. Аж үйлдвэрт тулгуурласан эдийн засгаас Мэдээлэл технологи, иновацид суурилсан эдийн засагт шилжиж байна. Хөгжье гэвэл шинэ эдийн засгийг загварыг гаргаж ажиллах шаардлагатай. Бүтцээ зөв хийж, боловсон хүчнээ зөв сонгох ёстой.

Монгол улсын Эдийн засгийг Монгол гэртэй зүйрлэж болно.Тооно нь гэвэл Алсын хараа-2050, Багана нь гэвэл нэг нь уул уурхайн хөгжил нөгөө нь эрчимжсэн мал аж ахуйн салбар. Хаалга нь транзит Монгол, хана нь дэд бүтцийн хөгжил, унь нь сэргээгдэх эрчим хүч, авлигатай тэмцэх,аялал жуулчлал гэх мэт олон зүйл байна. 

ШИНЭ МЭДЭЭ