МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.11
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Б.Баттөмөр: Мэдээлэл устгах эрхийг хуулийн төслөөр баталгаажуулаагүй байна гэж харж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаанаар хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Гурван асуулт байна уу? Нэгдүгээрт мэдээллийн системээс хүний хувийн мэдээллийг хувийн байгууллагад шилжүүлэх, хүний биометерик мэдээллийг төрийн байгууллагаас хувийн байгууллагад шилжүүлэх асуудлыг бүрэн зохицуулаагүй байна. Биометерик мэдээллийг иргэний зөвшөөрлөөр бусдад түгээх хуваалцах байдлаар иргэний хувийн байдалд халдашгүй байх эрхийг зөрчих байдал хэвээр байна гэсэн асуулт байна. Дараа нь мэдээлэл устгах эрхийг хуулийн төслөөр баталгаажуулаагүй байна гэж харж байна. Гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нар бие биенийхээ мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах тохиолдолд тус хууль үйлчлэхгүй байхаар заасан нь хүний халдашгүй байх эрхийг  бүрэн хамгаалаагүй байна.            

Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ