МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тэшиг суманд 35 киловаттын цахилгаан дамжуулах агаарын шугам тавигдана
2021.11.12
Орон нутгийн хөгжил

Тэшиг суманд 35 киловаттын цахилгаан дамжуулах агаарын шугам тавигдана

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Булганчуудынхаа итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон гишүүний хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг аль нэг суманд түлхүү оруулах биш, нэн шаардлагатай байгаа тулгамдсан асуудлуудыг сум тус бүрээр нь тодорхойлж, түүнийг эрэмбэлж, эхнээс нь шийдвэрлэхээр зорьж ажиллаж байна.

Ингэхдээ сумдын удирдлагуудын хүсэлтийг сонсож, аймгаас ирүүлсэн хөрөнгө оруулалтын саналыг үндэслэх нь чухал. Төрийн албанд насаараа ажилласны хувьд аливаа зүйл зарчмаараа явах нь зөв гэж үздэг. Энэ оны 6 дугаар сард Тэшиг суманд ажиллах үеэр сумын удирдлагуудын тавьсан хүсэлт болон 2022 оны улсын төсөвт Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналын дагуу Тэшиг суманд 35 киловаттын цахилгаан дамжуулах агаарын шугам тавих ажлын эхлэл санхүүжилтийг шийдвэрлэлээ.

Ингэснээр тус сумын айл өрхүүд маань найдвартай цахилгааны эх үүсвэрээр хангагдаж, үйлдвэрлэл эрхлэхэд тогны хүчдэл хүрэлцэдгүйгээс үүдсэн хүндрэл арилах юм.

Гишүүний зүгээс 2022 оны улсын төсвийн анхны хэлэлцүүлгийн үеэр тавьсан хүсэлтийг маань хүлээн авч, багцдаа тусгасан Эрчим хүчний сайд Н.Тавинбэхдээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн байна.

ШИНЭ МЭДЭЭ