Х.Болорчулуун хурдан морьдоо зарж, гурван ихэрийг байртай болгох аянд хандивлана
2021.11.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Х.Болорчулуун хурдан морьдоо зарж, гурван ихэрийг байртай болгох аянд хандивлана

Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат залуу гэр бүл Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нар 2020 оны арваннэгдүгээр сард гурван ихэр хүүхэдтэй болжээ.

Тэгвэл энэ гэр бүлийг орон сууцтай болгох санаачилгыг нутгийн олон нь гаргаж, хандивын аян өрнүүлжээ. Харин эл аяныг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун дэмжиж, адуун сүргээсээ 10 гаруйг дуудлага худалдаагаар зарж, хандив өргөхөөр болжээ.

Дуудлага худалдаа 2021 оны 11-р сарын 14-ний ням гарагийн 13:00 цагт Дорнод аймгийн Булган сумын нутаг Зүрх уул гэдэг газар (аймгийн төвөөс баруун урагш 40 км) болох аж.

ШИНЭ МЭДЭЭ