МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ
2021.11.12
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Б.Энх-Амгалан гишүүний тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонсож байна. 

 БОАЖ-ын сайд Н.Уртнасан асуулгын хариуг танилцууллаа.

Н.Уртнасан:

"927,109.9 га талбай бүхий говийн их дархан цаазат газрын Б хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсан. Байгаль орчны сайдын 1990 оны 98 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Бугад сумын Бич багт тахь үржүүлэх хэсэг, Байгаль орчны сайдын 1996 оны 02 дугаар тушаалаар тахь нутагшуулах эрдэм шинжилгээний туршилтын төвийг, БОАЖ-ын сайдын 2009 оны 75 дугаар тушаалаар Говийн их дархан цаазат Б хэсгийн хамгаалалтын захиргааг байгуулж, Говийн их дархан цаазат газрын Б хэсэг Алаг хайрхан уулын байгалийн нөөц газар, Шаргын байгалийн нөөц газрыг хариуцуулан ажиллуулж байна. 

Өнөөдрийн байдлаар тус дархан цаазат газарт 350 тоо толгой тахь сэргээн нутагшиж, 13 мянга орчим хар сүүлт зээр, 9,000 орчим хулан зэрэг ховор амьтан тогтвортой байршиж байна. 

Үүнтэй холбогдуулан дархан цаазат газарт хамгааллыг оновчтой, түргэн шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор БОАЖ-ын сайдын 2021 оны А45 тоот тушаалаар зөвхөн хамгаалалтын захиргааны нэрийг зүүн говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болгон өөрчилж, байршлыг Ховд аймгийн Алтай суманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ