2021.11.12
Улстөр
Б.Баярсайхан: Энэ хуульд хариуцлагын тогтолцоо бүрэн үндсээрээ бий болох уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.12\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Энэ хууль маш чухал хууль. Монгол улсад хангалттай хууль бий. үүнийг дагаж гардаг зохицуулалт бас боломжийн гэж хардаг, харин хуулийн хэрэгжилт нь шат шатандаа хангалтгүй байна. Чимэд багшийн хэлсэн сайхан үг байдаг. УИХ нь сайн хууль батлаад, Засгийн газар нь сайн хэрэгжүүлээд, хууль шүүхийн байгууллага шударга ажиллавал сайхан нийгэм бий болно гэж хэлсэн байдаг. Бид энд хэчнээн сайхан хууль батлаад хэрэгжилтэд дээр нь хэрэгжихгүй бол өнөөдөр УИХ ингэж ажиллаад яах вэ? гэсэн бодол төрдөг.
Амьдрал дээр хуулийн дагуу хяналт шалгалт хийж байна. Зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгч байгаа ч зөрчлийг яаж арилгасан талаар ямар ч эргэх холбоогүй, эргэж хянаж шалгадаггүй асуудал байна. Асуудал, гомдлыг заавал гомдлоор тодорхойлдог хэрвээ гомдол гараагүй бол асуудал байхгүй гэсэн хайрцагласан системтэй хандлага ялангуяа хөдөө орон нутагт байна. Асуудал ярихаар гомдол гараагүй гэж ам тагладаг.Түүнчлэн гомдол гарсан ч шийдвэрлэж өгдөггүй орхидог, танил талаараа хамгаалуулж мартуулдаг, хариуцлага тооцдоггүй. нөгөө гомдол гаргасан хүмүүс нь цөхрөөд орхидог. Үгсэн хуйвалдаж төрийн ажилд ханддаг, дарга цэргээр яриулдаг,танил талаар хэлүүлж замхруулдаг асуудал байна.Өнөөдөр Монгол улсын 2022 оны төсвийн хуулиа баталсан.
Түрүүнд ярьж байна Засгийн газрын дөрвөн жилийн хөгжлийн хөтөлбөр, жилийн төлөвлөгөөндөө хяналт тавина гэж. хамгийн гол гь бидний хяналт тавих ажил бол төсвийн хууль байгаа. Энэ хуулийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газар хяналт тавьж зөвлөмж гаргадаг боловч энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх тогтолцоо нь байхгүй байсаар олон жил болсон. Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуульд энэ тогтолцоо бүрэн үндсээрээ бий болох уу? Өөрөөр хэлбэл төсвийн хуулийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газар хяналт тавьж зөвлөмж нь эргээд хариуцлага тооцдог тогтолцоог бий болгож болох уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Завхан Бродерс" баг дээд лигт өрсөлдөнө
2021.12.14