2021.11.12
Улстөр

С.Ганбаатар: Энэ хууль сөрөг хүчинд хэрэгтэй гэхээсээ илүү, эрх баригчдад бүүр хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.12\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Хууль хоёрдмол утгатай, дутуу дулимаг хууль гарснаар хэрэгжүүлж байгаа Төрийн албан хаагчид төрийн үйлчилгээгээ авъя гэсэн иргэдэд хуулийг ашиглаж үгүй гэж хэлж гаршсан. Энэ хууль сөрөг хүчинд хэрэгтэй гэхээсээ илүү, эрх баригчдад бүүр хэрэгтэй. Өөрсдийнхөө хорт хавдрыг эрт илрүүлж, дархлаагаа сайжруулах хууль. Төр засагт гомдол гаргаж үйлчилгээгээ авах гэсэн иргэдийн хүч хүрдэггүй.Энэ бол сонгогчдын эрхийг онцгой хамгаалж байгаа хууль. Парламент үүнийг 30 жил хэрэгжүүлж чадаагүй, зүй ёсоороо бидний нэр хүнд унадаг. Онцолж хэлэхэд УИХ болон Их хурлын гишүүдийн гурван эрх, манайхан эрх гэж орчуулдаг хүч гэж байдаг.

Мэдээлэл өгөх, мөрдөн шалгах, хянах гэдэг үлбэгэр сул үг оруулсан байгаа. Хүчээ ашиглах гэж оролдож байна. Бид хууль баталдаг хүчтэй. Нотлох баримт өгөөгүй үед хариуцлага тооцно гэсэн байна. Ямар хариуцлага тооцох вэ? Худал хэлэх болон ерөөсөө нотлох баримтаа ирж өгөөгүй тохиолдолд хариуцлага яаж тооцох вэ? Мөн шинжээчийг яаж сонгох вэ? Шинжээчийн өртөг, зардлыг хаанаас яаж гаргах вэ? Энэ хууль онцгой чухал хууль.

Ж.Сүхбаатар, С.Бямбацогт гээд урдаа барьдаг хуульч нар ажилласан байна. Германы хууль дээр сөрөг хүчин гэхээс илүү бие даагч ард түмний дуу хоолой болоод жирийн бүтэцтэй намуудыг бодвол асар их хүч гаргаж ирсэн бие даагч нарын байр суурийг их нөлөөтэй оруулдаг. Дараагийн ажлын хэсэг дээр энэ тал дээр ярьж байгаа зүйл бий юу? 

Түүний асуултад: УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.              

ШИНЭ МЭДЭЭ