2021.11.12
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Б.Энх-Амгалан: Та яагаад газар нутгийн нэр өөрчлөөд байна вэ?
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Б.Энх-Амгалан гишүүний тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонсож байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Би таниас 4 асуулт асуусан. Та энэ асуултад хариулт өгсөнгүй. Дахиад асууя. Та яагаад газар нутгийн нэр өөрчлөөд байна вэ? Яагаад УИХ-ын бүрэн эрхэд халдаж, хууль зөрчөөд байна вэ? 1975 онд АИХТ-ын хурлаар 84-р зарлигаар Улсын тусгай хамгаалалтад авсан Говийн их дархан газар Зүүн гарын говийн дархан газар болоод өөрчлөгдсөн бэ? Та сая хэллээ, тэнд хамгаалалтын газрын дарга нэртэй Ганбаатар гэдэг хоноцын сэтгэлтэй нөхөр таны толгойг эргүүлээд өөр мэдээлэл өгөөд байдгийн биш биз дээ.
Яаж яваад энэ Монгол улсын газрын зураг дээр байдаггүй манай их говийн дархан газар Хонин усны говь маань Хавтгын нуруу, Хөх өндрийн нуруу, Тахийн шар нурууны цаана байдаг, Тэнгэр уулын цаана байдаг Лом, Номингийн говийн цаана байдаг Хятадын Шинжан Угарын Лавмаяо Сантиху Жинян гацааны цаана байдаг, Зүүн гарын говь буюу Жунгары говийн нэрийг наачих ваа. Үүн дээр хариулт авъя.
Ховд аймаг уруу нүүх ямар шалтаг шалтгаан байгаа вэ? Шинжлэх ухаан техникийн ямар үндэслэл байгаа вэ? Ямар тооцоо судалгаа бий вэ? Нүүснээрээ ям ар ахиц, дэвшил гарах вэ? гэс асуусан. та надад Ховд аймгийн Булган сумын Байтог богд суманд байрлах алтны зөрчлийг арилгахад ойртмоор байна гэж хариулсан. Алтайд ухаад байгаа алтыг яах вэ, тэр чигт нь орхих уу?
Хамгаалалтын Захиргаа нүүхгүй бол болохгүйн, шатахууны зардал хүрэхгүй хол яваад байна гэж байна.Алтай сум 12 жилийн сургуультай учраас захиргааны дарга нарын хэдэн хүүхдүүдийг гурван сургууль дамжуулахгүйн тулд тэнд сургая гэж байна. Та бүхнийг Дархан цаазтай газар хамгаал гэж улсаас зардал гаргаж тэнд байршуулсан биз дээ. Хэн нэгэн хүний дур хүслээр шалтаг тоочоод хилийн бүс эзгүйрэх, дархан газрын хамгаалалтыг сулруулах хүчгүйдүүлэх төрийн бодлого явж байна уу? Хил онгой байдлынхаа ажлаа хийхгүй байх уу? Тахь судлал төслийн буруу мэдээлэл байна. Бас хариулт дутуу байна.
Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан сайд хариуллаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Дархан цаазат газрын хамгаалалтыг сулруулж болохгүй. Энэ нутгийн хил хамгийн эмзэг газар.
ШИНЭ МЭДЭЭ
Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
2021.12.02