Сүхбаатар дүүрэгт нийт 145 гаруй тэрбум төгрөгөөр 38 төсөл хөтөлбөр хэрэгжинэ
2021.11.13
Барилга, Хот байгуулалт

Сүхбаатар дүүрэгт нийт 145 гаруй тэрбум төгрөгөөр 38 төсөл хөтөлбөр хэрэгжинэ

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг тус тус бүхэлд нь эцэслэн баталлаа.

Энэ удаагийн төсвөөр хөгжлийн төслүүдийг эхлүүлж, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийг сэргээнэ.

2022 оны төсвөөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт нийт 145 гаруй тэрбум төгрөгөөр 38 төсөл хөтөлбөр хэрэгжинэ гэдгийг тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Ц.Мөнхцэцэг дурдлаа. Сүхбаатар дүүрэгт Улсын төсвөөр хийгдэх төсөл хөтөлбөрүүдийг задалбал,

Боловсролын салбарт 71 тэрбум

Эрүүл мэндийн салбарт – 24 тэрбум

Барилга байгууламжид 68 тэрбум

Дэд бүтэц, иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг хангахад 1 тэрбум 800 сая төгрөгийг тус тус төсөвлөв.

Тухайлбал, 2022 оны төсөвт Сүхбаатар дүүрэг

Жишиг гудамж 1, 2

Жишиг хороо

Олон улсын стандартад нийцсэн хүүхдийн тоглоомын талбай

Дугуйн зам

320 хүүхдийн сургуулийн барилга

720 хүүхдийн сургуулийн барилга

960 хүүхдийн сургуулийн барилга

280 ортой цэцэрлэгийн гурван барилга

Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилга

Эко ариун цэврийн байгууламжууд

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтуудын ажлууд хийгдэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ