2021.11.12
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Орхон аймагт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 16 тэрбумаар их төсөв баталлаа
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг тус тус бүхэлд нь эцэслэн баталлаа.
Орхон аймагт Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнд 34.5 тэрбум төгрөг төсөвлөж баталлаа. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 16 тэрбум төгрөгөөр их гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар онцолжээ.
Батлагдсан төсвийг задлавал,
Өнгөрсөн онуудад эхлүүлсэн сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ,
Шинээр 320, 960 суудал бүхий сургуулийн барилга, өргөтгөл,
Хот хоорондын болон аймаг хоорондын зорчигч тээврийн авто буудал,
Жижиг дунд бизнесийг дэмжих тоног төхөөрөмж зэрэг ажлууд багтсан болно.
Орхон аймгийн Орон нутгийн хөгжлийн санд 10.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төсөвлөгджээ.