МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалт болов
2021.11.08
Улстөр

Шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалт болов

Улсын Их Хурлын Тамгын газраас шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд зориулан УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлага, хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүнд техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх асуудлын талаар мэдээлэл, сургалтыг /2021.11.08/ зохион байгууллаа.

Сургалтад УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар нар оролцлоо.

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн талаар танилцуулсан бол УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдэд үзүүлэх хэвлэл мэдээлэл, техник, тоног төхөөрөмж, төсөв хангамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох газар хэлтсийн дарга нар өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ