2021.11.18
Зам, Тээвэр
Б.Бат-Эрдэнэ: Гучаад сая долларын хөрөнгө оруулалтыг хаана зарцуулах гэж байна вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Гучаад сая долларын хөрөнгө оруулалтыг хаана зарцуулах гэж байна вэ?
Тогтоол батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө гарахгүй гэж заасан. Энэ тохиролцооны асуудлаа шийдэхгүй бол 43,7 тэрбум төгрөг татвар төлөгч нарт дарамт болно. Цаашлаад энэ тогтоолын танилцуулгад үлдсэн дээрх мөнгийг Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр төлүүлэхээр ОХУ-д санал тавьсан байна. Ямар нөхцөлөөр оруулж ирсэн бэ?
Гучаад сая долларын хөрөнгө оруулах талаар. үүнийг хаана зарцуулах гэж байна. Цаашдаа үнийн чөлөөлөлттэй холбоотой асуудлыг шийдэж чадахгүй байж дотооддоо үйлдвэрлэсэн зүйлийнхээ үнийг бууруулаад байна. Олон ил төр муу менежер гэсэн ойлголт байна. Гэтэл Эрдэнэт үйлдвэр болон бусад талбарт үр дүн харагдаж байна.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар хариуллаа