2021.11.18
Зам, Тээвэр
Б.Дэлгэрсайхан: Дотоодын ачааны үнэ өртөг нэмэгдэхгүй байгаа асуудал бол манай засгийн газрын асуудал
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Н.Алтанхуяг гишүүнд тайлбар өгье. Намайг воган явуулаад 15 хувь аваад баяжаад байна гэж бодоод байх шиг байна. Нэгдүгээрт Монгол улсад хөрөнгө оруулалт оруулсан. Улаанбаатар төмөр зам воган байхгүй байхад 10 жилийн өмнө 3000 воган оруулж ирсэн. Хувийнхаа ачааг зөөгөөгүй шүү. Улаанбаатар зам миний компанид хайртайдаа биш шүү, дүрмийн дагуу явж байгаа.
Зарим гишүүд төмөр замаа шууд авах юм яриад байна. тэгж ойлгож болохгүй шүү. Хоёр улсын харилцаанд стратеги болон эдийн засаг талаасаа ач холбогдолтой. Энэ замаар явж байгаа ачаа УБ төмөр замыг тэжээж байгаа. Харин дотоодын ачааны үнэ өртөг нэмэгдэхгүй байгаа асуудал бол манай засгийн газрын асуудал.
Нүүрс хөнгөлөлттэй үнээр зөөж байгаа. Таны Засгийн газрын үед бас алдагдалтай зүйл гарсан, та өөрөө тайлбар хийх байх. Манайхан ОХУ-д очоод худлаа, үнэн амлалт өгдөг. Хэрвээ амласан бол хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол улсад алдаад байх юм байхгүй. Бид зээл авахдаа хамтрагчдаа хэлэхгүй мурьдаг асуудлаа шийдэх ёстой. Зөвхөн хувь хүнд хамааралтай зүйлийг хэлж болохгүй. Монгол улсад хамгийн алдагдалгүй байгаа ачаа бол экспортын ачаа.Үүний үнэд нөлөөлөх хүн би биш, харин тарифаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид хойд хөршдөө шулуулаад байгаа юм байхгүй, харин ашгийн хүртээд худлаа ярих хандлага гаргадаг шүү.
ШИНЭ МЭДЭЭ
105 багшид зөөврийн компьютер гардууллаа
2021.11.29
Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орлоо
2021.11.26
Замын-Үүд сумын тээвэр эрхлэгчидтэй уулзлаа
2021.11.25