МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.18
Зам, Тээвэр

Б.Энх-Амгалан: Улсын төсвөөр өр дараад байгаа юм биш, харин хөрөнгө оруулалт хийж байгаа юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

1949 онд Хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу ажил явагдаж байгаа. Гэрээ өөрчлөгдөөгүй тохиолдолд гэрээгээ л барина. Дизелийн түлшний татварын асуудал бол манай асуудал. Бид буруу тавьсан татвараа эргэж төлж байна. Бид улсын төсвөөр өр дараад байгаа юм байхгүй, харин хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Хоёр талаас хийчих юм бол төмөр замын балансыг хааж цаашдаа төмөр зам өөрсдийнхөө ажлыг зохицуулаад бие даагаад явна.

Харин төмөр замтай холбоотой гажуудал бол манай дотоодын асуудал. Хүнсний тээвэр, нефтийн тээвэр алдагдалтай бид барьж байгаа юм. Яагаад гэвэл огцом өсвөл бүх юмны үнэ өснө. Яваандаа зах зээлийн зарчмаар явна.Бидний яриад байгаа энэ зээл төмөр замыг аварсан юм. Үүнийг зөв ойлгох ёстой. Төмөр замын салбарт өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ дотоод асуудлаа гадаад харилцаатай хольж болохгүй юм. 

ШИНЭ МЭДЭЭ