2021.11.18
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

С.Одонтуяа: Хууль хэрэгжсэнээр хувийн хэвшлийн үйл ажиллагааг яаж дэмжих вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021.05.12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

Олон жил хөгжихгүй байгаа шалтгаанаа маш олон зүйлтэй холбож тайлбарладаг. Гэхдээ интернет хөгжсөнөөр орчин үеийн технологитой хөл нийлүүлэн алхах боломж бүрдсэн. Энд байгаа бүх гишүүд улс орноо энэ хөгжлөөс ухраая гэж бодохгүй байгаа төдийгүй бүгд дэмжиж байгаа. Бид хийхгүй бол хоцорно гэдгээ мэдэж байна. Хамгийн гол нь ард иргэд хохирол амсаж магадгүй гэсэн болгоомжлол байна.

Финтек, блокчейны байгууллагын төлөөллөөс асууя: Бусад орнуудад ямар хууль эрх зүй амжилттай хэрэгжиж байна. Энэ хуулийн төсөлд оруулж өгсөн үү? Хууль хэрэгжсэнээр хувийн хэвшлийн үйл ажиллагааг яаж дэмжих вэ? Саналаа сайн оруулж чадсан уу? Энэ хуулийн төслийн 18.20 ойлгомжгүй зүйл байна.Үүн дээр тайлбар авъя аа.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ