2021.11.18
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Б.Бат-Эрдэнэ: Эрсдэлээ сайн тооцох тал дээр сайн анхаараарай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021.05.12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа 8 байгууллага байгаа гэж байна. Олон улсын зах зээлд өргөнөөр хэрэглэж байгаа биет бус цахим бүтээгдэхүүнийг Манай улсын эдийн засагт нэврэн хөгжүүлэх зохицуулалтыг энэ хуулийн төсөлд тусгасан гэж харж байгаа. Гэхдээ анхаарах зүйл их байгаа. Хадгаламж зээлтэй холбоотой гашуун туршлага бий. Энэ түүх давтагдах вий. Манай нийгэм амин хувиа хичээсэн ашиг сонирхолтой хүмүүс их болсон. Иймд эрсдэлээ сайн тооцож, ажил асуудалд анхаараарай. Долоо хэмжиж, нэг огтлох зарчмаа баримтлаарай. Гэхдээ олон улстай хөл нийлүүлэн алхах хэрэгтэй.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.