2021.11.18
Хууль, эрх зүй

Б.Бат-Эрдэнэ: Нийтийн эрх ашигтай холбоотой асуудалд ахиц гаргах цаг болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцүүлгийг хийж байна.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Өмнө нь ШЕЗ-д УИХ, Засгийн газар, Хууль зүйн сайд гэсэн гурван төлөөлөл ордог байсан. Хуульд өөрчлөлт орсноор ШЕЗ-ийг бие даасан бүтэцтэй болгож, Улсын Их хурлаас баталсан томилгооны нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүд олон шатны шүүлтүүрийг давсан гэж бодож байна.

Та бүхнийг ажлын туршлагатай, мэргэжлийн ёс зүйг чанд сахидаг хүмүүс гэж ойлгож байгаа. Өөрчлөлт, шинэчлэлийг бий болгоно байх. Ялангуяа нийтийн эрх ашигтай холбоотой асуудалд ахиц гаргах цаг болсон. Үндэстэн дамнасан компани, дотоодын уул уурхайн бизнес эрхлэгчид шүүхийн асуудалд гар дүрсэн байдаг.

Хуулийн талаас хангалттай зохицуулалт хийж байгаа. Хамгийн гол нь хүмүүсийн ёс зүй, төлөвшил, хандлагаас ихээхэн шалтгаална.

ШИНЭ МЭДЭЭ