МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.18
Хүний эрх

Б.Баярсайхан: Шүүхийн шинэтгэлийг шинэ шатанд гаргах гол арга зам нь юу вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

1990-ээд оноос хойш Шүүхийн шинэтгэлийн талаар маш их ярьж байгаа. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд гаднын улс орны хөрөнгө оруулалтаар шүүгчдийн ёс зүй, чадвар, шүүхийн системийг боловсронгуй болгох, шинэ шатанд гаргахад 30 гаруй жил анхаарч ажилласан. Гэсэн хэдийч ард түмний шүүхэд итгэх итгэл сул байдаг.

Монголын шүүхийн шинэтгэлийг шинэ шатанд гаргахад гол арга зам нь юу гэж харж байна вэ?

Та бүхний гэр бүл ойр дотны хүмүүст шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүн бий юу?

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы асуултад Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид нэгбүрчлэн хариуллаа. 

Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тодруулж үг хэллээ. 

ШИНЭ МЭДЭЭ