МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.18
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох үйл явц зөв явсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар шалгарсан бөгөөд УИХ-аар томилох асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар УИХ-ын удирдлагад хандаж хэлж байна. Үзэмжээрээ ийм асуудал тавьдаггүй байдал Их хурлын дарга, дэд дарга, байнгын хорооны дарга нарт байгаа. Үүнийгээ тодорхой болго. Нэг ангийн хүмүүс санал хураалтад оролцохгүй бол тодорхой болго. Та нараас болж бид нар асуудалд ороод байж болохгүй Ёс зүйн дүрмэндээ оруул. Өнгөрсөн жил Аюурсайхан гишүүн, Их хурлын гишүүд ТББ-т ажиллаж болох тухай тогтоолын төсөл оруулж ирээд сонирхолын зөрчлийн үүд хаалгыг өөрөө нээж байсан. Бүлгийн хурал дээр би хэлж байсан.

Одооний үйл явц зөв. Гэхдээ зүтгэж яваа хүнтэй нь холбоотой хардлага, сэрдлэгэнд оруулж болохгүй. Хашбаатар бидний хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцаж байгаа. Таны хувьд Авлигын эсрэг хуулийг хэрэглэж байгаа хүн. Нэг анги биш, нэг төгсөлтийнх ашиг сонирхлын зөрчилд ордог уу? Энэ маань процессоо муухай харагдуулах вий дээ. Байнгын хороон дээр сануулах хэрэгтэй. Үнэхээр зөрчил байгаа бол ҮХЦ-д хандахаа мэдэж байгаа ш дээ. Энэ нэр дэвшиж байгаа хүмүүс дунд шатнаас орж ирж байна. Хөндлөнгийн ажлын хэсэгт эрхийн өгсөн. Итгэлцэл хамгийн чухал итгэл алдахаар зүйл бага ч гэсэн гарвал болиулах хэрэгтэй.       

ШИНЭ МЭДЭЭ