2021.11.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ж.Ганбаатар: Манай улс ажиллах хүчний гүн хямралд орсон
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Яамныхан анхаарах хэрэгтэй.Солонгос улс яагаад гадаад улсаас ажиллах хүч авдаг вэ? Экспортоо нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа сайжруулж байгаа юм. Үүнийг ярих ёстой. Бид өрсөлдөх чадваргүй болж байна. Манай улс ажиллах хүчний гүн хямралд орсон.Үүнд ганц халамжийн бодлого нөлөөлөөгүй. Ажлын байрны олдоц нэмэгдсэн хэд хэдэн шалтгаан байгаа. Үүнийг олж харах хэрэгтэй.Төр хэтэрхий данхайсан, ДНБ нэмэгдсэн энэ бас нөлөөлж байгаа.
Гаднаас 30 мянган ажиллах хүч оруулж ирж байхад авсан мөнгөөр юу хийсэн бэ? Уг нь энэ мөнгөөр монгол ажилчдынхаа ур чадварт анхаарахад зориулах ёстой гэж харж байгаа. Энэ мөнгөний зарцуулалт хаашаа орж ирж байгаа нь тодорхойгүй байна. Гадаадаас ажиллах хүч аваад өөрсдийнхөө өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой. Яагаад олон сая хүн амтай орон ажиллах хүчин аваад байна вэ? Логиктой хандах хэрэгтэй. Монголчууд халамж аваад хэвтээд байгаа зүйл байхгүй шүү.
Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар хариуллаа.