Ц.Мөнхцэцэг: Сэлбэ дэд төвийг хөгжүүлэхэд анхаарч ажиллана
2021.11.22
Орон нутгийн хөгжил

Ц.Мөнхцэцэг: Сэлбэ дэд төвийг хөгжүүлэхэд анхаарч ажиллана

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны улсын нэгдсэн төсвийг баталсан. Энэ үеэр орон нутаг болоод дүүрэгт хийгдэх ажлуудын төлөвлөгөөг гаргасан юм. Үүнтэй холбогдуулан Ц.Мөнхцэцэг гишүүн өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүрэгт хийгдэх онцлох ажлаас танилцууллаа.   

Тэрбээр “Сэлбэ дэд төвийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах болно. Эл бүтээн байгуулалтыг хийснээр иргэд Сэлбэ голын эрэг дагуу амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин нөхцөл бүрдэж, спортын иж бүрэн цогцолбор байгуулна. Тухайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн хойд бүсэд суурьших гэр хорооллын иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Сэлбэ голын үерийн хамгаалалт далан барих, гадаргын усыг ашиглан цөөрөм байгуулах, голын эрэг орчмын газрыг чөлөөлж, нийтийн эзэмшлийн талбай байгуулах зэрэг ажлыг иж бүрнээр нь хийнэ" гэв.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.
  • 6.7 км Авто зам
  • 5.3 км Цахилгаан холбоо
  • 9.97 км Дулаан хангамж
  • 19.78 км Ус хангамж, ариутгах татуурга
  • 2.4 км Үерийн хамгааллын далан суваг
  • 3.01 га-д Тохижилтын ажил
  • 150, 240 Хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг
  • 1000 мкв Усан сан
  • 24 м, 30 м, 60 метрийн урттай гурван гүүр
  • Түүнчлэн Дулааны станц, Мэдээлэл холбооны төв, Бизнес инкубатор, сургалтын төв, дэд станцын ажлууд багтсан байна.

ШИНЭ МЭДЭЭ