МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.23
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Нийтийн мэдээллийн хуулиар шалтаглаж гүтгэсэн бол хэрхэн шийдвэрлэх вэ?

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар  Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Хувь хүний нууцын тухай, Нийтийн мэдээллийн тухай, Виртуал хөрөнгө, цахим гарын үсгийн тухай асуудал гээд зэрэг орж ирж байна. Би нэг зүйл дээр эмзэглээд байна. Зүйрлэж хэлбэл хаалга,  хаяа, тооно нь онгорхой. Авдар, сав нь онгорхой гэр дотор шороо, вирус оруулахгүй байх тухай яриад байна.Яг нарийндаа ярьбал бид интернетийн эх үүсвэр нь гадны хамааралтай, хоёр эх үүсвэр нь хоёулаа. Эх нь дээр нь тавьбал бүх мэдээллийг авах боломжтой. Сервер мөн гадны хөрөнгө оруулалтаар тавьсан гадны хамааралтай. Дээр нь шилэн кабел мөн гадны хамааралтай. Бид дэд бүтцээ шийдээгүй байж бүх зүйлээ цахим болгох боломжтой юу?

Өдөрт 66,2 сая хандалт байна. Үүний 14,6 сая нь халдлага байгаа юм. Бид хамгаалалтаа хэр хийж байгаа вэ? Хувийн мэдээллийг хуурамчаар авч байна уу гэсэн судалгаанд өндөр тоон үзүүлэлт гарсан байна. Ийм нөхцөлд цаашдаа хувийн мэдээлэл сайн хамгаална гэсэн байна. Гэтэл бэлгийн чиг хандлага тал дээрээ сайн анхаарах хэрэгтэй. Хувийн хариуцлага сайжирч байна, харин гүтгээд байгаа нэр хаяг байхгүй хүмүүсийг яах вэ? Ихэнх нь ийм байгаа. Хуурамч хаягны асуудлаа шийдэх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ