МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

П.Анужин гишүүн "Өргөө" амаржих газарт ажиллалаа
2021.11.23
Эрүүл мэнд

П.Анужин гишүүн "Өргөө" амаржих газарт ажиллалаа

Тэрээр, төрсөн эхийг өвлийн хүйтнээр нимгэн хөнгөн гаргасан асуудал гарч, нийгмийн хурц шүүмжлэлд өртсөнөөс хойш удирдлагын баг нь өөрчлөгдсөн. Алдаа гэдэг тэр чигтээ жигшигдэх үндэслэл, үүрдийн муушаагдах тамга биш гэдгийг онцлоод.

П.Анужин гишүүн дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Шинээр томилогдсон баг бодлогын өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийж, сайн ажиллаж буйг тэмдэглэмээр санагдлаа. Цар тахлын хүнд үед үндсэн үйлчилгээгээ үзүүлэхийн сацуу ковидтой ээжүүдийг хүлээн авах 200 ор дэлгэж эхийн эндэгдэлгүй цаг наргүй ажиллаж буй төрөхийн баг хамт олондоо машид их талархаж байна. Төрөх эмнэлэгт сэтгэл зүйч ажиллаж буй эсэхийг лавлахад, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан зэрэг 5 хүний бүрэлдэхүүнтэй ”Үйлчлүүлэгчийг дэмжих алба”-ыг байгуулж үр дүнтэй ажиллаж буй талаар танилцуулав. Жирэмсэн дээр нь ковидоор өвдсөн ээжүүдийн сэтгэл зүй тогтворгүй, амаргүй байх тохиолдол элбэг бөгөөд энэ тал дээр эмнэлэгийн зүгээс онцгой анхаарал тавин ажиллаж байгаа нь сайшаалтай. Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой цахим шилжилтийг түргэтгэх үүднээс тус төрөхөд иж бүрэн компьютер 10 ширхэгийг хүлээлгэж өглөө. Эх нялхсын эрүүл мэндийн асуудалд анхаарал тавин ажиллаж буй, цаашид ч бодлогын түвшинд дэмжиж ажиллана.

гэдгээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ