МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2021.11.24
Зам, Тээвэр

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.23/ хуралдаан 14 цаг 17 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа "Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбогдуулан Ажлын хэсэг байгуулаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хорооноос төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ