2021.11.24
Гадаад харилцаа
Ази, Номхон далайн бүлгийн Парламентын гишүүдийн хурал боллоо
Олон Улсын Парламентын Холбооны 143-р Ассамблейг тохиолдуулан Ази, Номхон далайн бүлгийн хурал /2021.11.23/ -ны 16:00 цагт цахимаар болов. Цахим хуралд Улсын Их Хурлын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт оролцов.
Хурлаар ОУПХ-ны Гүйцэтгэх хороон дахь Ази, Номхон далайн бүсийн гишүүдийн мэдээллийг, АСЕАН+3 бүлгийн хурлын илтгэлийг сонсож, 2022 оноос Ази, Номхон далайн бүлгийг тэргүүлэх дараагийн улсыг тодруулах тухай хэлэлцэв.
Мөн ОУПХ-ны Эмэгтэй Парламентын Форумын зөвлөлийн гишүүнд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ОУПХ-ны 3-р байнгын хорооны дэд Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг дэвшүүлж, Олон Улсын Парламентын Холбооны 143-р Ассамблейд санал болгохоор тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16