УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ЕБС-д тоног төхөөрөмж гардууллаа
2021.11.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ЕБС-д тоног төхөөрөмж гардууллаа

Сүхбаатар дүүргийн нийт 22 сургуульд цахим нэгдсэн системд холбох тоног төхөөрөмжийг /2021.11.24/-нд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гардууллаа. Нийт 850 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий принтер, зөөврийн компьютер, таблет, ухаалаг самбар, LED дэлгэцийг олгосон юм.

Ц.Мөнхцэцэг "Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлгийг хийх үеэр багш нар боловсролын салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх, боловсролын тэгш бус байдлыг арилгахын тулд төр бодлогоор дэмжих хэрэгтэй гэдгийг онцолж байсан. Цахим шилжилтийг хийснээр хүүхэд бүр тэгш, хүртээмжтэй боловсролыг хүртэх боломж бүрдэнэ. Эс чадвал цахим шилжилт нь “цахим хуваагдал”-ыг бий болгож, тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй. Тийм учраас хүүхэд бүрт оршин суугаа газар, эцэг эхийн орлогоос үл хамааран чанартай боловсрол олгож, төр бодлогоор дэмжих нь чухал байна. Үүнд цахим сургалт онцгой үүрэг гүйцэтгэх учраас Сүхбаатар дүүргийн ЕБС-иудын цахим сургалтыг дэмжих зорилгоор тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө" хэмээв .

ШИНЭ МЭДЭЭ