2021.11.30
Эдийн засаг, Худалдаа
С.Одонтуяа: Үндэсний хувцас үйлдвэрлэгчдээ дэмжиж байна
Даваа гараг бүр Үндэсний хувцас өмсөх уриалга гарсантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Үндэсний хувцасаа өмсөж хэвшсэнээр 730 тэрбум төгрөгийн гадагшаа гарах мөнгөн урсгалыг Монголдоо үлдээж, үндэсний хувцас үйлдвэрлэгчдийн тоо 40 хувиар өсөж, 13000 орчим тогтмол ажлын байр бий болох боломжтой юм.
Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт 815 аж ахуй нэгж, 1900 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч, нийт 15480 ажилтан ажиллаж байна. Эдгээрийн 59 хувь нь үндэсний дээл хувцас үйлдвэрлэдэг.
Үндэсний хувцасаар дамжуулан өв соёлоо түгээн дэлгэрүүлэх танин мэдэх уламжлалаа хадгалах, боловсрол олгох, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зэрэг чухал ач холбогдолтой" гэлээ.