МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн шинэ тасгийн нээлт боллоо
2021.11.30
Эрүүл мэнд

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн шинэ тасгийн нээлт боллоо

Азийн хөгжлийн банк, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5", "Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн хүрээнд 1.2 тэрбум төгрөгөөр Завхан аймагт хийгдсэн ариутгал халдваргүйтгэлийн нэгдсэн тасгийн нээлт боллоо.

Эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн тасагт:

  • Ариутгал халдваргүйтгэлийн нэгдсэн тасгийн барилгын засвар тохижилтонд 367 сая төгрөг,
  • Багаж угаах, халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжинд 821 сая төгрөг,
  • Ковид-19 болон амьсгалын замын хурц халдварт өвчний оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжид 19 сая төгрөгийн санхүүжилтийг тусгаж, иж бүрнээр нь тохижууллаа.

Энэхүү барилгын засвар, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг хийснээр Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн тасаг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болж, мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ариутгал стандартын түвшинд хүрч байгааг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан онцолж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ