2021.12.02
Эдийн засаг, Худалдаа
Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг ЭЗБХ-гоор эцсийн хэлэлцүүлэг хийлгэхээр шилжүүллээ.