2021.12.02
Хууль, эрх зүй
Х.Болорчулуун: Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам ШЕЗ-д ажиллаж байсан уу?
УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгч бус гишүүн томилох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Шүүхийн тухай хуульд шинэтгэл хийснээр шүүгчийг хэн нэгэн хүнээс хараат бусаар томилж, сахилгын хороо байгуулах болсон. Нийгэмд шуларга ёс тогтох гол үндэс болно гэж үзэж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгч бус гишүүнийг нийтийн сонсголоор оруулж ирсэн. 5 эмэгтэй гишүүнээс нэг нь унасан. Түүний оронд орж ирсэн Д.Зүмбэрэллхам өмнө нь ШЕЗ-д байсан уу?
Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.