2021.12.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг НББХ-оор эцсийн хэлэлцүүлэг хийлгэхээр шилжүүллээ.