МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.02
Эдийн засаг, Худалдаа

Б.Энх-Амгалан: Чөлөөт бүс бол Нарантуул шиг зах биш

УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Замын-Үүд Эрээний эдийн засгийн чөлөөт бүсэд ямар төлөвлөлтийн дагуу ямар худалдаа үйлчилгээ явуулах юм, банк санхүүгийн систем болоод татвар хураамжийн асуудлаа хэрхэн шийдэх, орц гарцаа яаж зохицуулах вэ гэдгийг л анхаарах хэрэгтэй. Түүнчлэн эдийн засгийн үр ашигаа тооцох, худалдаа үйлдвэрлэлийн ямар асуудлыг зөвшөөрөх эсэх, бүтээгдэхүүнийг хэрхэн шингээх вэ, мөн Алтанбулаг чөлөөт бүстэй хэрхэн уялдуулах тухай яригдах ёстой. Чөлөөт бүс бол Нарантуул шиг зах биш.

Эдгээр асуудлаа хэрхэхээр төлөвлөж байна вэ?

Хятад болон ОХУ-ын хөрөнгө оруулалттай хэрхэн уялдаж байгаа вэ?

Хэдэн удаа хэлэлцээр хийсэн бэ?

Үйлдвэрлэл эрхлэх хүмүүс нь тэндээ амьдрахгүй юм уу? Энэ асуудалд тодорхой хариулт өгнө үү?

Түүний асуултад Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ