МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.02
Зам, Тээвэр

Д.Өнөрболор: Экспортыг нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримтлах вэ?

УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Далайд гарцгүй манай орны хувьд цар тахлын нөхцөл байдалтай илүү уялдуулсан, сорилтуудыг давахаар цаг үеэ мэдэрсэн төлөвлөгөө, бодлогын өөрчлөлт орж ирнэ гэсэн хүлээлттэй байлаа. Харамсалтай нь хүлээлтэд хүрч чадсангүй. Эдийн засгийн байнгын хороо болон Ажлын хэсэг хилийн боомт хаалттай, худалдаа гацсан энэ цаг үед гол агуулгаа тодорхой гаргасан консевц боловсруулах ёстой байсан.

Экспортыг нэмэгдүүлэх ямар бодлого баримталж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

Далайн захиргааг татан буулгах санал орж ирсэн байна. Энэ нь өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалтайгаа нийцэж байгаа юу?

Далайн захиргаа татан буугдсан тохиолдолд ажиллаж байсан ажилтнуудын нийгмийн баталгааг хэрхэн хангах вэ?

Түүний асуултад Ажлын хэсгий ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ