2021.12.03
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Газрын харилцааны үйлчилгээг цахимаар авснаар 267 сая төгрөг хэмнэжээ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйлчилгээ Еgazar.gov.mn цахим системд холбогдсон. Тус системийн танилцуулгыг 21 аймгийн хэмжээнд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хийж байна. Түүнчлэн иргэдэд зориулсан мэдээллийн нэгдсэн төв байгуулж, төвд ажиллах албан хаагчид, сумдын газрын даамлуудад цахим системийн талаарх сургалтыг тогтмол зохион байгуулж буй.
10-р сарын 1-ээс 11465 иргэн хуулийн этгээд газрын гэрчилгээ, кадастрын зургаа хэвлэж авсан байна. Ингэж иргэн, хуулийн этгээд үнэ төлбөргүй хэвлэж авснаар 267 сая гаруй төгрөг хэмнэжээ.
Egazar.gov.mn системээс дараах газрын харилцааны үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо.
- Та өөрийн газрын кадастрын зураг, гэрээ, гэрчилгээгээ хэвлэж авах боломжтой!!!
- Газрын эрхээ бусдад шилжүүлэх,
- Газрынхаа зориулалт өөрчлөх,
- Газрынхаа талбайн хэмжээ өөрчлөх
- Гэрчилгээгээ нөхөн авах,
- Гэрчилгээгээ барьцаанд бүртгүүлэх,
- Гэрчилгээний хугацаа сунгах зэрэг 17 хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.
- Мөн шинээр хаана газар олгохоор төлөвлөлтөнд орсныг харах, тухайн орон нутгийнхаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгөх боломжтой.