2021.12.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Улиастай сумын 1-р цэцэрлэгийн багш нарын заах арга зүйг үндэсний хэмжээнд нэвтрүүлнэ
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт ажиллах үеэрээ боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.
Б.Баярсайхан гишүүн БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байх үедээ Улиастай сумын 1-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, багш нарын заах арга зүй нь бусад цэцэрлэгээс ялгаатай байна хэмээн дүгнэж байжээ.
Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн заах арга зүйг сумдын 24 цэцэрлэгт нэвтрүүлэх оролдлого хийснээ Б.Баярсайхан гишүүн онцоллоо.