"ЭТТ" ХК-ийн ажилчид ЭХЭМҮТ-д нярайн эмчилгээний тоног төхөөрөмж хандивлана
2021.11.26
Эрүүл мэнд

"ЭТТ" ХК-ийн ажилчид ЭХЭМҮТ-д нярайн эмчилгээний тоног төхөөрөмж хандивлана

Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилчид өөрсдийн санаачилгаар "Хүүхдэд ээлтэй ЭТТ" төслийг хэрэгжүүлдэг. Төслийн хүрээнд ажилчид хандив цуглуулан төсөв бүрдүүлж, хүүхдийн эрүүл мэнд, боловсролд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж санхүүжүүлдэг. 

Энэ удаад “Хүүхдэд ээлтэй ЭТТ” төслийн хүрээнд “Эв санааны нэгдэл” ҮЭ болон “Ажиллагсдын үйлдвэрчний эвлэл”-ийн хамтарсан зөвлөл ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн дагуу ЭХЭМҮТ-д Ковидын халдвар авсан хүүхдүүдийн үзлэг,  оношилгоо хийх тасгийн хүлээлгийн өрөөг байгуулан тохижуулах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

Үүнээс гадна Санамж бичгийн дагуу ЭХЭМҮТ-д ковидын халдвартай нярайн эмчилгээнд нэн шаардлагатай дутуу нярай хүүхдийн уушгийг удаашруулан тэлэх амьсгалын аппарат, нярайн инкубатор зэрэг 100 сая төгрөгийн үнэ бүхий  тоног төхөөрөмжүүдийг хандивлана. Уг төсвийг компанийн ажилчдын хандиваас бүрдсэн сангаас гаргаж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Мэдээгүйжүүлэлт, хагалгааны нэгдсэн тасгийг тохижуулан хүлээлгэж өгч байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ