МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.15
Барилга, Хот байгуулалт

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн СӨХ-дын удирдлагатай цахимаар хуралдлаа

Ж.Сүхбаатар гишүүн Чингэлтэй дүүргийн Cууц өмчлөгчдийн 50 холбоодын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтыг Дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэнтэй хамтран зохион байгуулсан аж.

Цахим уулзалтын үеэр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан эхний 1 жилийн ажлын товч мэдээлэл болон 2021, 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэгтээ, түүн дотор орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, төсөл арга хэмжээнүүдээ танилцууллаа.

Тэрбээр Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагуудын саналыг сонсож, зарим асуултад хариулт өглөө. Тэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах, СӨХ-ны оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын ажлын сонгон шалгаруулалтын хууль, журмыг сайжруулах, “Cууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-д анхаарлаа хандуулж ажиллах зэрэг саналуудыг илэрхийлж байлаа.

Санал хүсэлтийн дагуу Сууц өмчлөгчдийн холбоод нь 2022 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын саналуудаа зураг төсөв, мэргэжлийн хяналтын дүгнэлт, нөхцөл байдлын гэрэл зургийн хамтаар 2022 оны 1 сард багтаан дүүргийнхээ Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст нэгтгэн өгөхийг гишүүн хэлсэн юм. Удирдлагуудын хэлсэн саналуудыг ажил хэрэг болгон хамтран ажиллахаа гишүүн илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ