2021.12.03
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Сэлэнгэ аймгийн маань 5 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх тэгш, хөгжих боловсрох, хөдөлмөрлөх боломж бүрдэнэ
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
- ДЭМБ-аас гаргадаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх тайланд дэлхийн нийт хүн амын 15 хувь буюу 1 тэрбум гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна.
- Харин манай улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 112 мянга, Сэлэнгэ аймгийн маань хувьд 5 мянга 500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд аж төрж байгаа судалгаа байна. Тиймээс эдгээр иргэддээ бид ээлтэй орчин, хамтдаа хөгжих хөдөлмөрлөх боломжийг олгох ёстой.
- Энэ агуулгаар Сэлэнгэ аймагт ирэх онд олон бүтээн байгуулалтын ажлууд хийх санаачилга гарган ажиллаж байна.Тухайлбал Нөхөн сэргээх, эмчилгээ үйлчилгээ хөгжлийн төв, Залуучуудын хөгжлийн ордон, Ахмадын төв болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв тус тус барьж байгуулах төсвийг Улсын төсөвт тусгуулсан.
- Ингэснээр ирэх онд Сэлэнгэ аймгийн маань 5 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх тэгш, хөгжих боловсрох, хөдөлмөрлөх боломж бүрдэнэ.