Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орлоо
2021.11.26
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3500 иргэнд анхан шатны төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор орон нутгийн төсвийн 393 сая төгрөгөөр Сайншанд сумын 3 дугаар багт баригдсан “Иргэдийн хөгжлийн төв” -ийн нээлт боллоо. Тус төвийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар оролцжээ.

2016-2020 онд Сайншанд сумын 1, 2, 4, 5, 6, 7, 8-р багуудад “Иргэдийн хөгжлийн нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулж, иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн бол өнөөдөр 3-р баг “Иргэдийн хөгжлийн төв ашигладтад оруулж, үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн байна.

Өнөөдөр ашиглалтад орж буй иргэдийн хөгжлийн төв нь өмнөх онуудад баригдсан багийн хөгжлийн төвийн жишгээр баригдсан. Түүнчлэн багийн ажлын алба, багийн Иргэдийн Нийтийн Хурлын танхим, Цагдаагийн хэсэг, Өрхийн эмнэлэг байрлаж, иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай, чанартай хүргэх нөхцөл бүрдэж, төрийн байгууллагын анхан шатны нэгжийн ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, ажлын уялдаа холбоо сайжирч байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ