Дорноговь аймагт Улсын төсвийн 31.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ
2021.11.12
Эдийн засаг, Худалдаа

Дорноговь аймагт Улсын төсвийн 31.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан.

УИХ-д өргөн мэдүүлсэн 2022 оны төсөв нь дотоодын эдийн засгийг 3 дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсөв байсан ба Монгол Улсын хөгжлийг хурдасгах, эдийн засгийг богино хугацаанд тэлэхэд чиглэсэн шинэчлэлүүд туссан гэдгийг Б.Дэлгэрсайхан онцолж байлаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар 2022 оны улсын төсөвт Дорноговь аймагт 31.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 10 ажлыг тусгаж, орон нутгийн хөгжлийн санд 19.3 тэрбум төгрөгийг батлуулжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймагт хийгдэх 10 бүтээн байгуулалт:

  • Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар
  • Барилгын материалын лаборатори /Замын-Үүд/
  • 640 хүүхдийн сургууль /Замын-Үүд/
  • 320 хүүхдийн сургууль /Хатанбулаг/
  • Эрүүл мэндийн төв /Даланжаргалан/
  • Замын-Үүд сумын тохижилтын газарт тоног төхөөрөмж, техник хэрэгсэл
  • Хэрэглээний цэвэр усны нөөцийн сав /Сайншанд/
  • Чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд станц тоноглол
  • Хот суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн нөөц тогтоох хайгуул
  • Сайншанд - Замын-Үүд чиглэлийн авто замаас Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу хучилттай авто зам

ШИНЭ МЭДЭЭ