НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Замын хөдөлгөөнд ухаалаг систем нэвтрүүлнэ
2021.12.10
Зам, Тээвэр

Замын хөдөлгөөнд ухаалаг систем нэвтрүүлнэ

Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас санаачилсан "Орон зайн дүн шинжилгээний төв" байгуулах ажлын хүрээн дэх Замын хөдөлгөөнд ухаалаг систем нэвтрүүлэх ажлын явцтай Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва танилцлаа.

Тус ухаалаг системийг нэвтрүүлснээр түгжрэлийг бууруулах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зорчилтын зайг хэмжих, тогтмол осол гардаг газрын эрсдлийг тооцоолон, дүн шинжилгээ хийх, хяналтын камер болон google traffic дээр үндэслэж, цаашид хэрэгжүүлэх арга замыг боловсруулах зэрэг давуу талыг бий болгох юм.

Сонирхуулахад нийслэлийн иргэдээс ирсэн 79 мянга гаруй өргөдөл гомдлын хүсэлт дээр дүн шинжилгээ хийхэд нийт гомдлын 60 хувийг 30-60 насны иргэд ирүүлсэн ажээ. Тэд барилга, газар эзэмших, мэргэжлийн хяналтын, хяналт шалгалттай холбоотой асуудлыг ихэнхдээ хөнддөг байна.

ШИНЭ МЭДЭЭ