МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Монгол төрийн соёмбо" үзэсгэлэн нээлтээ хийлээ
2021.12.10
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Монгол төрийн соёмбо" үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын Үндэсний музей нь Монгол улсын түүх, соёлын өвөөс хойч үедээ сурталчлах, танин мэдүүлэх, уламжлуулах чиг үүрэгтэй ажилладаг. Үүний дагуу, уран бүтээлч, цуглуулагч Б.Амарсанаатай хамтран өнө эртнээс уламжлагдсан төрийн их бэлгэдэл “Соёмбо” хэмээх үзэсгэлэнг /2021.12.10/-нд дэлгэж, үзэгч олноо толилуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Үндэсний төв номын сангийн захирал, Яруу найрагч Б.Ичинхорлоо  УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар оролцож, үг хэллээ. Тус үзэсгэлэн 12 дугаар сарын 30 хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд гарах юм байна.

Тус үзэсгэлэнд Б.Амарсанаагийн цуглуулганд буй 1000 бурханы тамга, Өндөр Гэгээний шүтээн зураг, Өндөр Гэгээний өлзийт зургаан үсэг, МУ-н Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан Шамбалын ерөөл хэмээх модон ном, Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлөг багтжээ. Мөн Монголын үндэсний музейн дундад зуун болон тугны сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжлагдсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, МУ-н хаан Жавзандамба хутагтын ёслолын хүрэм, Богдод өргөсөн “Сүх”, Монгол улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэрэг нийт 100 гаруй үзмэр эд өлөг байх аж.

ШИНЭ МЭДЭЭ