МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.10
Эрчим хүч

Б.Баярсайхан: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ганц Ховд аймгийн асуудал биш

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2021.12.10/ боллоо. Хурлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Хэлэлцэж буй асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг аль болох хурдан барих ёстой. Энэ бол ганц Ховд аймгийн асуудал биш, зэргэлдээх аймгууд ч мөн яригдах юм. Ялангуяа Завхан аймгийн эрчим хүч, тог цахилгаан ч хамаарч байдаг.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын "Баян айраг" уул уурхайн компанийн цианид угааж байгаа Улаагчны хар нуур, Мухартын голын ус татарч байгаа бодит аюул нүүрлэсэн. Усны мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр энэ орчмын гүний усны хэмжээ 8-10 метр доошилсон. Харин өнгөрсөн оны 12 дугаар сард газрын гүнээс ус шүүрч эхэлсэн билээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

БОАЖЯ-наас цианид ашиглахыг жилийн хугацаанд түр түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд ямар ямар ажлын хэсэг, хэзээ очиж ажилласан бэ?

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ