МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа
2021.12.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дээд шагналыг Ц.Мөнх-Оргил гишүүнд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар гардууллаа.
Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагчаар Ц.Мөнх-Оргил гишүүн ажилласан юм.

Хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоох, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн зохистой, тэнцвэрт байдлыг хангах асуудалд ҮЭ-ийн байгууллага, гишүүдийн гаргасан санал, санаачилгыг тухай бүр дэмжиж, уг хуулинд тусгуулах талаар идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хэмээн тус шагналыг олгосон байна.

ШИНЭ МЭДЭЭ