МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баярсайхан: Төрийн албыг цэвэр, ёс зүйтэй болгоход эмэгтэйчүүдийн манлайлал маш чухал
2021.12.15
Улстөр

Б.Баярсайхан: Төрийн албыг цэвэр, ёс зүйтэй болгоход эмэгтэйчүүдийн манлайлал маш чухал

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр "ЛЭОС" ТББ-аас “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж байна.

Канад Улсын Засгийн газрын дэмжлэгээр UNDP in Mongolia - НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан-гаас хэрэгжүүлж буй "Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн Менторшип хөтөлбөрийн 2021-2022 оны 3 дахь элсэлтийн ментор, ментий нарын уулзалт амжилттай боллоо.

“Эмэгтэйчүүдийн манлайллын багц хөтөлбөр” УИХ-ын гишүүн Б.Баярсайхан ментороор ажиллаж байна.

Гурван сарын турш хэрэгжих уг хөтөлбөрт 71 эмэгтэй төрийн албан хаагч эмэгтэй хамрагдаж байгаа юм. “Эмэгтэйчүүдийн манлайллын багц хөтөлбөрт ментороо ажиллаж буй Б.Баярсайхан гишүүн хөтөлбөрийнхөө талаар өөрийн цахим хуудастаа нийтэлж, оролцогчдодоо амжилт хүсчээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Төрийн албаны үйлчилгээг олон нийтэд сэтгэл ханамжтай хүргэхэд хэрхэн манлайлахыг, хүсэл мөрөөдлөөсөө ухрахгүй байх , эмэгтэйчүүд рүү чиглэсэн шүүмжлэлийг амжилттай даван туулахад өөрийн туршлага чадах бүхнээ хуваалцах болно. Та нартаа амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ