2021.12.15
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох үйл ажиллагаа цахимжлаа
Газрын харилцааны үйлчилгээ цахимжсантай холбоотой Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх авах хүсэлтийг салбарын нэгдсэн мэдээллийн цахим системээр хүлээн авч шийдвэрлэх боломжтой болжээ.
Аж ахуйн нэгж, байгууллага нь ерөнхий мэдээллээ “ХУР” системээр дамжуулан удирдах ажилтан болон тухайн аж ахуйн нэгж, байгууллагын инженер, техникийн ажилтнуудын мэдээллийг “ДАН” системээр баталгаажуулах замаар төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох нөхцөл бүрдсэн аж.