2021.12.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Н.Ганибал: Мал тооллогыг 1 сарын 1-нээс эхэлдэг болгомоор байна
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.12.15/ боллоо. Хурлаар Байнгын хорооны 12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Энэ сард мал аж ахуйн салбарт тулгарч буй асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай байна. Тухайлбал, мал бэлтгэх, идэш авах ажил дэлхийн дулаарлаас шалтгаалан 12 дугаар сарын дунд үеэс эхэлж байна. Энэ үеэр Засгийн газрын шийдвэрээр мал тооллого улс орон даяар болдог. Тиймээс мал тооллогыг 1-р сарын нэгнээс эхэлдэг болгомоор байна.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтэд яаралтай Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гэтэл Ажлын хэсэг малчдад хүргэх чухал мэдээ мэдээллийг тодорхой бэлтгэх, малын эм тариа вакцин зэрэг асуудлыг шийдэж чадахгүй байна. Үүнийг яаралтай анхааралдаа авах хэрэгтэй.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо
2022.04.13
Монгол Улсын аваргууд шагналаа гардан авлаа
2022.01.31