Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн  төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2021.12.16
Улстөр

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Төрийн байгуулалтын болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороодын гишүүнээр ажилладаг.

Өчигдрийн буюу 2021.12.15-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодитой, үр нөлөөтэй хянах,  төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангаж, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллагын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоо, механизмыг уялдуулан системчлэх, сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байдаг. 

Түүнчлэн Үндсэн хуулиар хуваарилсан төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцэл хангагдаж, Засгийн газрын хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааны хариуцлага нэмэгдэж, хууль тогтоомжийн чанар, хэрэгжилт сайжирснаар нийгэм, хууль зүйн эерэг үр дагавар бий болох юм.

ШИНЭ МЭДЭЭ