МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.16
Хүний эрх

П.Анужин: Камерын тоог нэмэхээсээ өмнө теле хяналтынхаа цогц системийг бүрдүүлэхэд анхаарах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар   Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Анужин: Тасралтгүй тогтмол хяналт байхгүй, хяналтын нэгдсэн удирдлага зохион байгуулалт бүхий цогц систем байхгүй гэж танилцуулагдсан. Үүнтэй холбоотойгоор тодруулга хийе. Теле хяналтын нэгдсэн  систем нь ямар үе шаттайгаар явагдаж байгааг.

Теле хяналтын нэгдсэн систем нь бүрдээгүй байхад дахин энэ олон камерын тоон нэмснээр төсвийн мөнгийг үргүй зардал болгох гэж байгаа байдал харагдаж байгаа юм. Энэ олон камерын тоог нэмэхээсээ өмнө теле хяналтынхаа цогц системийг бүрдүүлэхэд эхний ээлжинд анхаарах ёстой юм шиг харагдаж байна. Энэ тал дээр ямар бодлого баримтлаж байна вэ, нэгдүгээр асуулт.

Хоёрдугаарт, нийслэлийн хэмжээнд суурьшлийн бүсийн 5008 цэгт 20032 камер, аймгийн төвийн суурьшлийн бүсийн 3339 цэгт 13356 камер нэмэх шаардлагатай гэж үзсэн байгаа юм. Энэ хэмжээний камер авахад нийт хэдэн төгрөгний санхүүжилт хэрэгтэй болж байна вэ?

Хуулийн төсөл батлагдсанаар шаардлагатай санхүүжилтийг хэдэн жилийн дотор олж цаашид хэдэн жилийн дотор шаардлагатай камержүүлалт хийгдэж дуусах вэ гэсэн асуултуудад хариулт авья.

УИХ-ын гишүүн П.Анужингийн асуултад С.Бямбацогт гишүүн болон холбогдох албаны хүмүүс хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ